Та хувийн бизнесээ хэрхэн амжилттай эхлүүлэх вэ? Одоо эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх вэ? хэмээн толгойгоо гашилгаж явна уу?
Шинэ бизнес эхлүүлнэ гэдэг хэцүү, үүнтэй адил бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэг мөн л амаргүй ажил. Та бизнесийн үнэхээр гайхалтай санаа олсон ч хөрөнгийн эх үүсвэрээ хэрхэн олох, шинэ аж ахуй нэгжийг хэрхэн удирдах, тухайн бизнест тохиромжтой байршил хаана вэ? гэх мэт төвөгтэй асуудлууд урган гарч ирнэ. Эдгээрээс бизнесийн байршлаа зөв сонгох нь хамгийн чухал. Тухайлбал дэлгүүрийн хувьд өртөг зардлаа тооцоод аль болох худалдан авах чадвар сайн хэрэглэгчдэд ойрхон байрлал сонгохыг, тэднийг байнгын үйлчлүүлэгчээ болгохыг ямар ч бизнес эрхлэгч эрэлхийлнэ. Үүнийг бизнес эхлүүлсэн ч амжилтгүй ажиллаж байгаа шалтгаан нь байршлаа буруу сонгосонтой холбоотойг ойлгоод илүү ашигтай байрлал сонгосоноор бизнес нь цэцэглэн хөгжсөн, амжилттай ажиллаж байгаа бизнес эрхлэгчдийн жишээнээс харж болно. Тиймээс чанартай ажиллаж, өөрийн бизнесээ өргөжүүлэхийг хүсч л байгаа бол ашигтай худалдан авагчид үйлчлүүлж болохуйц байршлыг сонгох нь хамгийн зөв сонголт гэдэгтэй хэн ч маргахгүй.
Их хотын завгүй иргэд амьдрах орчин, сонгон үйлчлүүлж буй үйлчилгээний газартаа өндөр шалгуур тавьдаг болсон. Өөрөөр хэлбэл орон сууцны байрлал, орчин, барилгын чанар стандартыг харахаас гадна тухайн хотхоны хүүхдийн тоглоомын талбай, амралтын талбай, үйлчилгээний байгууллага нь гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангаж чадах уу? Орчны иж бүрэн тохижилттой юу? зэргийг сайтар судалж сонголтоо хийж байна. Тийм ч учраас сүүлийн үед манай улсад баригдаж буй орон сууцны хотхон, хорооллууд иргэдийнхээ энэ мэт хэрэгцээ, шаардлагын дагуу үйлчилгээний чанар стандартыг хангасан цогц төвүүдийг хотхоны ойролцоо, хотхон дотроо шийдэж өгч байгаа билээ.