Юуны өмнө гэрээ гэдэг нь хоёр буюу хэд хэдэн этгээд тодорхой асуудлаар бие биедээ буюу гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх талаар тохиролцож, хуулийн дагуу үйлдсэн бичиг баримтыг хэлнэ. Орон сууцны гэрээний хувьд “худалдах, худалдан авалтын”, “захиалгаар бариулах”, “түрээсийн” гэрээ гэсэн үндсэн 3 төрөлтэй байдаг. Энэ нь орон сууцны ашиглалтанд орох хугацаанаас хамаардаг бөгөөд ихэвчлэн иргэд баригдаж байх үед нь худалдан авалт хийдэг тул “орон сууц захиалгаар бариулах” гэрээг хийдэг. Орон сууц захиалгаар бариулах гэрээний хувьд зүйл дараах зүйл заалтуудыг нэн тэргүүнд харгалзан үзэх хэрэгтэй. Үүнд:
Гэрээний ерөнхий нөхцөл – гэрээний ерөнхий нөхцөлд тухай орон сууцны албан ёсны байршил, блокын төрөл, м.кв-т зэргийг тусгасан байдаг бөгөөд та дээрх мэдээллийг хавсралтаар заавал зурган байдлаар тэмдэглүүлэх хэрэгтэй. Жишээ нь: “Мандала” хотхоны захиалгаар барих гэрээний хавсралт 1т дээрх тэмдэглэлээг заавал тусгасан байдаг бөгөөд энэ нь захиалагчийн сонголтыг давхар баталгаажуулж байгаа юм.
Гүйцэтгэгчийн эрх, үүрэг – гүйцэтгэгчийн эрх үүрэгт тухайн барилгын компани орон сууцны чанарт хэдээс хэдэн жилийн баталгааг өгсөн эсэх ? мөн баталгаат хугацаан дахь эвдрэл гэмтлийг өөрийн зардлаар засах эсэхийг судлах хэрэгтэй. Мандала хотхоны хувьд орон сууцны чанартаа 3 жилийн баталгаат өгсөн бөгөөд энэ хооронд үүсэх эвдрэл гэмтлийг өөрийн зардлаар засах үүргийг хүлээсэн.
Захиалагчийн эрх, үүрэг – энэ хэсэгт захиалагч нь төлбөрийн нөхцөлөө гүйцэтгэгчтэй сайн тохиролцох хэрэгтэй. Мандала хотхоны захиалгаар барих гэрээнд захиалагч тухайн сарын төлбөрөө төлөөгүй тохиолд дараа сараас төлөх боломжтой байдаг бөгөөд захиалагчиддаа дарамт учруулахааргүй.
Хавсралт – гэрээний хавсралтанд та сар болгоны төлбөр төлсөн бичилтээ заавал хийлгэх хэрэгтэй байдаг. Ихэнхи хүмүүс төлбөрөө дансаар шилжүүлж, гэрээндээ төлбөр төлсөн бичилтээ хийлгэдэггүй. Мөн төлбөрөө дансаар шилжүүлэхдээ өөр хүнээр шилжүүлэхдээ заавал өөрийн нэр, регистерийн дугаараа бичих нь зүйтэй байдаг.